1. Элсэлтийн танилцуулга
ӨМӨЗО-ны Засгийн Газрын тэтгэлэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн Газар болон Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ӨМӨЗО-ны их сургуулиудад дээд боловсрол эзэмшихээр ирсэн оюутнуудад олгодог.
2. Элсэлтийн мэдээлэл, тэтгэлэгт хамрагдах хугацаа
1) Элсэлт авах түвшин: Баклавар
2) Мэргэжлийн чиглэлээр суралцах хугацаа: 4 жил
3) Хятад хэлний бэлтгэлийн хугацаа: 1 жил
4) Тэтгэлэгт хамрагдах хугацаа: 4-5 жил
3. Тэтгэлэгт багтах зүйлс:
1) Сургалтын төлбөр үнэгүй
2) Дотуур байр үнэгүй
3) Сар бүрийн стипенд \2500 юань\
4) Эрүүл мэндийн иж бүрэн даатгал
4. Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
1) Өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн байх, эрүүл байх
2) Өргөдөл гаргагчийн нас, боловсролд тавигдах шаардлага: Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, онц дүнтэй, 25-аас доош настай байх
5. Бүрдүүлэх материал:
Өргөдөл гаргагч нь дараах материалыг үнэн зөв бөглөж ирүүлнэ үү.
1) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягтыг (ӨМӨЗО-ны Боловсролын Яамнаас гаргасан) хятад болон англи хэлээр бөглөсөн эх хувь мөн хуулбар
2) Паспортны нүүр хуудас. Хэрэв таны одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь шаардлага хангахгүй бол паспортыг заасан хугацаанд багтаан сунгана уу.
3) Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хуудсыг нотариатаар батлуулсан байх (Хятад, англи хэлнээс бусад бичиг баримтыг хятад хэлний баталгаат орчуулга хийлгэн нотариатаар батлуулан хавсаргасан байх шаардлагатай.)
4) Хятад эсвэл англи хэлээр 200-аас доошгүй үгтэй суралцах төлөвлөгөө бичих
5) Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх цагдаагийн газрын тодорхойлолт
6) Хөгжмийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнууд өөрсдийн бүтээлийн CD-г ирүүлэх; Дүрслэх урлагийн мэргэжлээр элсэх оюутнууд өөрийн бүтээлийн CD (2 хар зураг, 2 өнгөт зураг, 2 бусад бүтээл)
7) “ Гадаад иргэний эрүүл мэндийн шинжилгээний хуудас” (Хятадын эрүүл мэнд, хорио цээрийн газраас гаргасан) англи хэл дээр бөглөсөн байх. Өргөдөл гаргагч нь шалгуулахдаа “ Гадаад иргэний эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан зүйлийг чанд мөрдөх ёстой. Эд зүйл дутуу, тухайн хүний зураг, зурган дээр тамга тэмдэггүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй бол “Гадаад иргэний эрүүл мэндийн шинжилгээний хуудас” хүчингүй болохыг анхаарна ууХариу 6 сарын хугацаанд хүчинтэй байх тул үзлэгт орох цагаа тохируулна уу.
6.Холбогдох мэдээлэл
Холбоо барих: Багш Ха 0086-13674744340,
Багш Жэн: 0086-13354716388
Имэйл: 532679427@qq.com
Хаяг: БНХАУ, ӨМӨЗО-ны Хөх хот, Сайхан дүүрэг, Жу-Уд зам, 81 тоот, ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Олон улсын харилцааны сургууль.
Олон улсын харилцааны сургуулийн вэбсайт: http:
Элсэлт авах мэргэжлийн жагсаалт
Коллеж |
Бакалаврын хөтөлбөр |
Эдийн засаг, менежментийн сургууль |
1.Эдийн засаг |
Монгол судлалын сургууль |
1.Орчуулга. |
Сэтгүүлзүйн сургууль |
1.Сэтгүүл зүй 2.Радио,телевизийн найруулагч 3.Интернет ба шинэ медиа |
Аялал жуулчлалын сургууль |
1.Аялал жуулчлалын менежмент |
Түүх соёлын сургууль |
1.Архелоги 2.Музей судлал |
Засгийн газрын менежментийн сургууль |
1.Засаг захиргааны менежмент |
Сэтгэл судлалын сургуууль |
1.Сэтгэл судлал |
Физик ба электрон мэдээллийн сургууль |
1.Физик судлал 2.Цахим мэдээллийн инженерчлэл 3.Цахим мэдээллийн шинжлэх ухаан |
Газар зүйн шинжлэх ухааны сургууль |
1.Газар зүйн шинжлэх ухаан 2. Хот, хөдөөгийн төлөвлөлт |
Компьютерийн шинжлэх ухааны сургууль |
1.Компьютерын шинжлэх ухаан |
Математикийн шинжлэх ухааны сургууль |
1.Хэрэглээний математик |
Дуу хөгжмийн сургууль |
1.Tайзны урлаг |
Дүрслэх урлагийн сургууль |
1.Уран зураг 2.Уран баримал |
Хятад хэлний бэлтгэл курсын хөтөлбөрт:
1.Анхан шатны хятад хэлний хичээл: Хятад хэлээр сонсох, ярих, унших, бичих цогц хичээл
2.Шалгалтанд чиглэсэн хичээл: HSK4-р түвшин
3.Хятад улсын соёлтой танилцах хичээл: Хятад улсын тойм, Хятадын кино урлагийн үзвэр
4.Практик хичээлүүд: Хэлний дадлага болон соёлын танилцуулга хичээл
Мэргэжлийн хичээл:
Эл төрлийн мэргэжлийн хичээл нь сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг бөгөөд үүнд мэргэжлийн хичээл, хэлний хичээл ба практик дадлага орно. Хэлний хичээл нь Хятад хэлний цогц хичээл, Хятад улсын тойм, Хятад хэлний сонгон сурах хичээл (Хятад хэлний уншлагын боловсрол, Хятад улсын хэлц үлгэр, HSK хичээл, Хятад улсаар аялах гэх мэт ); практик дадлага нь голдуу хятад улсын уламжлалт соёлын танилцуулга хэл, соёлын дадлага багтана.
Жич: Өргөдөл гаргагчид заасан хугацаанд Монгол Улсын БСШУСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүртгүүлнэ үү. Бүртгэлийн мэдээллийг Монгол улсын БСШУСЯ-ны цахим хуудаснаас авна уу.